УИХ-ын ГИШҮҮД ХОНГОР СУМАНД УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
"Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд Дархан- Уул аймгийн Хонгор сумын ард иргэдээсээ санал хүсэлтийг хүлээн авах уулзалт УИХ-ын гишүүн Аюулгүй байдал гадаад бодлогын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б. Жавхлан, УИХ-ын гишүүн БСШУСБХ-ны дарга Г. Дамдиннямын ажлын албаныхны хамт өнөөдөр ХОНГОР суманд иргэдтэй уулзалт хийлээ.
ҮНДСЭН ХУУЛЬ-ийн нэмэлт өөрчлөлтийн талаарх үндэслэл, судалгаа, гарах үр дүнгийн талаар танилцуулж оролцогчдоос санал хүсэлтийг авч асуусан асуултанд хариулт өгч ажиллаа.