Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр бий болгож, жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг зохион байгуулдаг.
Энэхүү өдрийг угтаж хэлмэгдэгсдийн ар гэр үр хүүхдүүдтэй хамтран “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх төгөл” байгуулах, бусад үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр /2022.09.08/ зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос 2022 оны 1-5 дугаар сард зохион байгуулсан ажлын тайлан болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар танилцууллаа.