“УЛС ТӨР
Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил 27 дахь удаагаа тэмдэглэнэ.
Улс төрийн хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг ард иргэдэд таниулан сурталчлах үүднээс Дархан-Уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос ЕБС-иудын ахлах бүлгийн сурагчдад “МОНГОЛД ГАРСАН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ, ДҮГНЭЛТ, СУРГАМЖ” сэдэвт сургалт мэдээллийг цувралаар хийж байна.
Энэ хүрээнд /2022.09.07/ Ерөнхий боловсролын 1-р сургууль, 15-р сургуулийн 12 дугаар ангийн ангийн 150 гаруй сурагчдад Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир дээрх сэдвээр мэдээлэл, сургалт хийж сонирхсон асуултад хариулт өглөө.