1924 оны 11-р сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхагласан. Улс тунхагласны 98 жилийн ойн баярын өдөр энэ онд бямба гарагт тохиож байна. Баярыг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид Монгол Улсын төрийн дуулалаа эгшиглүүлэн, төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа сэргээн уншиж ажлаа эхлүүллээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ 11-р сард 2 өдөр, 12 дугаар сард 1 өдөр бүх нийтээр амарна.
2022 оны 11-р сарын 24 Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” өнгөрөгч пүрэв гарагт тохиож амарсан.
Мөн 2022 оны 12-р сарын 29-ний Пүрэв гарагт үндэсний эрх чөлөө, тусгаар тогнтолоо сэргээсний баярын өдөр тохиох юм.