"УБТЗ" ХНН-ийн ДАРХАН зангилааны Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн нэрэмжит Спортын тэмцээн Дархан хотноо анх удаа зохион байгуулагдлаа. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлангийн дэмжлэгээр зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 14 байгууллагын 44 багийн 400 гаруй тамирчид сагсан бөмбөг болон гар бөмбөгийн гэсэн 2 спортоор хурд, хүчээ сорин өрсөлдөж 2023-01-29-ний ням гарагт төрөл тус бүрээр шилдэг баг, тамирчдыг тодруулан шагналыг нь гардуулан өглөө.
🏀🏀Сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор Дархан татах хэсгийн Хонгор нутгийн хүү Д. Бат-Оргил тодорчээ.
✔️🏀Спортын дэд мастер цолоор шагнуулсан Д.Бат-Оргилдоо Цаашдын ажил хөдөлмөрт нь спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.