АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ БАГААР ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН (САЛХИТ) 3-Р БАГ ШАЛГАРЛАА.
17 дугаар жарны “Үзэсгэлэнт болгогч” хэмээх харагчин Туулай жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сар “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан Усан бар жилд идэвх санаачилга, хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлан ажиллаж, амжилт бүтээл гаргасан иргэд, хамт олон, байгууллага, засаг захиргааны анхан шатны нэгжүүдийг шагнаж алдаршууллаа.
✅”Аймгийн тэргүүний баг” –аар:
Хонгор сумын /салхит/ 3 дугаар баг
Шагналыг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Б.Жавхлан нар гардуулан өгч цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.