Боловсрол-2032 хөтөлбөрийн хүрээнд багшийн хөгжлийг дэмжин багшийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажлын байран дээр тасралтгүй хөгжихөд дэмжлэг үзүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн багш нарт компьютер гардуулах арга хэмжээ 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хонгор суманд зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга Болдбаатарын Азжаргал,
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Баагаагийн Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдинням болон аймаг, сумын удирдлагууд хүрэлцэн ирж нийт 50 багшид иж бүрэн сүүлийн үеийн хүчин чадал бүхий зөөврийн компьютерийг гардууллаа. Мөн Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал багш нарт ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсээд Хонгор сумын ЕБС 14 дүгээр сургуульд 200 хос, 11-р сургуульд 150 хос буюу нийт 700н хүүхдийн ширээ сандлын асуудлыг шийдсэн нь хонгор сумын нийт сурагчидад хичээлийн шинэ улирал эхэлэхад барьсан бэлэг байлаа. Багш хөгжлийн асуудлыг дэмжсэн, хүүхдийн төлөө бүхий л зүйлийг дэмжиж байдаг та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.