Арга хэмжээний хүрээнд Хонгор сумын төр, төсвийн байгууллагын 70 гаруй ажилтан, алба хаагч нарт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын сэтгэл зүйч Б. Сумьябазар "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах” сэдвээр сургалт, мэдээллийн ажлыг зохион байгууллаа.