Дархан-Уул аймгийн ИТХ-аас санаачлан Шарын гол, Орхон, Хонгор сумын ЕБС-уудын ахлах ангийнхны дунд спорт, урлаг, оюуны мэдлэг шалгасан 3 төрлийн уралдаан тэмцээнийг шат дараалан зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр /2023.04.18/ Хонгор сумын ИТХ-тай хамтран урлагийн наадам зохион байгууллаа.
📌Урлагийн наадмыг Хонгор сумын засаг дарга Т.Атархишиг албан ёсоор нээж аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат мэндчилгээ дэвшүүлж, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Г.Дамдинням нар ивээн тэтгэж, ажлын албанаас хүрэлцэн ирж оролцогчдод амжилт хүслээ.
Энэхүү тэмцээнд 5 сургуулийн ахлах ангийн 60 гаруй сурагчид эх орны сэдэвт гоцлол дуу, хамтлаг дуу, Бий биелгээ, багийн асуулт хариулт, “Өв соёлоо дээдэлье” сэдэвт жүжигчилсэн тоглолтын нэгдсэн төрлөөр төрлөөр өрсөлдлөө.
💎Хонгор сумын XIV сургуулийн сурагчид 64 оноогоор "Тэргүүн байр"🏆
💎 Шарын гол сумын II сургууль 61 оноогоор "Дэд байр"
💎 Орхон сумын ЕБС 59 оноогоор Гутгаар байранд тус тус шалгарлаа 🎉🎉
✔️ Бий биелгээний төрөлд: Хонгор сумын 14-р сургуулийн сурагчид
✔️ Гоцлол дууны төрөлд: Хонгор сумын 14-р сургуулийн сурагч У.Амин-Эрдэнэ
✔️ Хамтлаг дууны төрөлд: Шарын гол сумын 2-р сургуулийн сурагчид тус тус шалгарлаа.
АВЬЯАСЛАГ СУРАГЧИДДАА УРЛАГИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ ❤️
Урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай 🙏