Сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн алба, бүлгүүдэд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, галын аюулгүй байдлыг хангах хүрээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Ахлах ахлагч Б.Амартүвшин, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Хошууч Ц.Идэш, Ангиллын сургалт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Г.Нандин-Эрдэнэ нар сургалт зохион байгууллаа.
Галын аюулгүй байдлын тухай хууль, Байгууллагын галын аюулгүй байдал хангах, Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн чиг үүрэг, Гал унтраах дадлага сургууль хийлгэх сэдвүүдээр сургалт зохион байгуулж сумын гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүн, аврах бүлэг, ойн хээрийн түймэр унтраах томилгоот бүлгийн нийт 27 албан хаагчдыг хамрууллаа.
Албан хаагчид сургалтын явцад болзошгүй гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах мэдлэгийг авч, гал унтраах дадлага сургуулалтыг хийж мэдлэг, чадварыг эзэмшлээ.