Хонгор сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Өрхийн бизнесийг дэмжих хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг нээлээ. Нээлтийн арга хэмжээнд оёдол, эсгий урлал, талх нарийн боовны 8 нэр төрлийн бүтээгдэхүүн, гар урлалын бүтээгдэхүүнийг сурталчлан, амталгаат худалдаа зохион байгууллаа. Хонгор сумын Засаг даргын санаачилгаар “Өрхийн бизнесийг дэмжих төв” нь Дэлхийн зөн Олон улсын байгууллага, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран оёдол, эсгүүр болон талх нарийн боовны цехийн тоног төхөөрөмж, тохижилтын ажлыг хийж, 15 иргэдийг сургалтад хамруулаад байна.