Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Дархан хүүхдийн төлөө Орон нутаг төсөл хамтран Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Миний гэр бүл” хөгжөөнт тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд эцэг, эхчүүд, хүүхдийн хамт оролцож авхаалж самбай, хурд, хүчээ сорин нандин дурсамж бүтээж инээд хөөр цалгисан сайхан өдөр болж өнгөрлөө. Бүх гэр бүлүүд дээ аз жаргал сайн сайхан бүхний дээдийг хүсье.