Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, нэгдсэн арга зүй, аргачлалын дагуу хамтарсан багаас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар гэр бүлийн хүчирхийллийг бууруулах үндсэн зорилгын хүрээнд зохион байгуулж буй тус сургалтад Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын 26 хамтарсан багийн 104 гишүүн хамрагдаж байна.