Энэ удаагийн номын баярын зохион байгуулалтад Дархан сумын ЗДТГ, Соёл урлагийн газар, Их дээд сургуулиуд, ЕБС, Соёлын байгууллагууд болон төр, хувийн хэвшлийн нийт 19 байгууллагын 83 хүн оролцлоо.
2022 оноос Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" хэмээн өргөжин хүрээгээ тэлж номыг бүтээдэг, дээдлэн хүндэлдэг, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг БАЯР болон өргөжсөн байна.