Сэлэнгэ аймгийн Сайхан суманд малын гоц халдварт # Мялзан өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор Дархан-Уул аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб яаралтай хуралдан Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын Онцгой комисст уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх үүрэг өглөө.