Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас санаачлан Шарын гол, Орхон, Хонгор сумын ЕБС-уудын ахлах ангийнхны дунд спорт, урлаг, оюуны мэдлэг шалгасан 3 төрлийн уралдаан тэмцээнийг шат дараалан зохион байгуулж байгаа юм.
Шарын гол сумын ИТХ-тай хамтран спортын 4 төрөлт тэмцээн, Хонгор сумын ИТХ-тай хамтран урлагийн 5 төрөлт наадмыг зохион байгуулсан. Харин энэ удаа Орхон сумын ИТХ-тай хамтран оюуны мэдлэг шалгасан тэмцээнийг “Мэдлэгтэй монгол хүүхэд” нэрийн дор өнөөдөр /2023.04.18/ зохион байгууллаа. Уг тэмцээний зохион бичлэгийн уралдаанд Хонгор сумын 14 дүгээр сургуулийн 8б ангийн сурагч Б.Атарцэцэг, илтгэлийн уралдаанд Хонгор сумын 14 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Т.Анхзаяа нар “Шилдэг хүүхэд”-ээр шалгарсан ба харин нийт дүнгээр хонгор сумын 14 дүгээр сургуулийн сургуулийн баг хамт олон 2-р байранд орлоо.