Цахим шилжилтийн хүрээнд МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг төрийн албан хаагчдад таниулах, мэдээлэх зорилго бүхий “Шилэн төр, цахим шилжилтэд-Таны оролцоо” сэдэвт уулзалт Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Цахим шилжилтийг эрчимжүүлэх, авлигaгүй, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод төрийг төлөвшүүлэхэд төрийн албан хаагчдын оролцоо, ойлголцол чухал гэдгийг салбарын сайд онцоллоо.