Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЦЭРЭГ СПОРТЫН ДӨЛ ТЭМЦЭЭН “БИД ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2023-05-29

Эх орноо батлан хамгаалах, Хөгжин дэлгэрүүлэх их үйлсийн ирээдүйн эзэд болсон өсвөрийн хүүхэд залуучууд, сурагчдын Цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн, “Бид эх орны ирээдүй” төслийн шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр /2023.05.29/ боллоо.

🏆Тэмцээнд нийт 10 сургуулийн 10 тасаг өрсөлдсөнөөс 

3-р байранд “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн “Соёмбо” тасаг 

2-р байранд 16-р сургуулийн “Жигүүртэн” тасаг 

1-р байранд 18-р сургуулийн “Харцага” тасаг шалгарч цомын эзэд боллоо. 

🎫Тусгай байранд шалгарсан сурагчдад Соёл урлагийн газраас гарын бэлэг, 3-р байранд шалгарсан хүүхдүүдэд Дархан хотын соёл амралтын хүрээлэнгээс үнэ төлбөргүй тоглох эрхийн бичиг, Дэд байранд шалгарсан хүүхдүүдэд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хөгжлийн ордны дугуйланд 1 сар үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг, Тэргүүн байранд шалгарсан болон амжилттай оролцсон сурагчдад Төв номын сангийн зүгээс номын санд үнэгүй уншигчдын карт нээлгэх эрхийн бичгээр тус тус шагналаа.

Мөн аймгийн Засаг дарга өөрийн зүгээс Өргөө кино театрт кино үзэх эрх, спорт зааланд 5 удаа тоглох эрхээр шагналаа. 

🎖“Бид эх орны ирээдүй” төсөл 2022 оны 10 дугаар сарын 15-аас 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 2 үе шаттай зохион байгуулагдаж төслийн хүрээнд нийт 9 арга хэмжээг төлөвлөн зохион байгуулж ЕБС-ийн 1300 гаруй хүүхэд залуучууд оролцсон байна. 

Энэ хүрээнд зохион байгуулагдсан “Зүрхэнд мөнх эх орон” үндэсний бичгийн уншлагын уралдаанд тэргүүлсэн сурагч, оюутнуудад шагналыг гардууллаа. 

👏Мөн төсөлд сургуулийн сурагчдаа идэвхтэй хамруулж нийт явагдсан тэмцээн уралдаанд нийлбэр дүнгээр эхний 3 байр эзэлсэн 16-р сургууль, 4-р сургууль, Орхон сумын 8-р сургуулийн удирдлагууд болон төсөлд дэмжлэг үзүүлэн хамтарч ажилласан байгууллагуудад өргөмжлөл дурсамж гардууллаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%