Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлж, харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээнд ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аймгийн гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль"-ийг Дархан-Уул аймагт 2023 оны 6 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд зохион байгуулна.
Эдгээр өдрүүдэд аж ахуй нэгж байгууллагууд нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.