Иймд иргэн та дадлага, сургуулийн үеэр барилга байгууламжаас гарч дараах ЦУГЛАРАХ ЦЭГ аюулгүй талбайд очин өөрийн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
1-р баг АТАРЧИН ТАЛБАЙ
ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ҮЕД ХИЙХ 3 АЛХАМ
1. Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,
2. Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,
3. Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.