Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал буюу 1-р багийн Багийн Иргэдийн Нийтийн Хурал Өнөөдөр /2023.06.20/ өдөр зохион байгуулагдлаа.
Буурал багийн Иргэдийн Нийтийн хурлын даргаар А.Тунгалаг олонхийн саналаар сонгогдлоо.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2024 он хэрэгжих ажлын саналыг эрэмбэлэх
2. Сумын хаягжилт гудамж талбайд нэр өгөх
3. Аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий иргэний нэр дэвшсэн иргэдэд санал авах
4. Багийн Нийтийн Хуралдааны дарга сонгох