Дэлхийд гайхагдах нүүдлийн өв соёлтой Монголчууд бид морин дэлдэн дээрээ үндэсний гэх тодотголтой хувцас хэрэглэлээ өмсөж ёслон жагсах нь бахархал төрүүлэм байлаа.
"Гавлиу" хайрханы тахилга, Дархан-Уул аймгийн Хонгор сумын "Малчдын баяр"-ын нүд хужирлам нэгэн арга хэмжээ Хос морьтон жагсаал байсныг үзэгч олон онцолж байна.
Хамгийн өнгөлөг, өв соёл уламжлалынхаа дагуу хувцасласан морьтон хосыг шалгаруулж урамшууллаа.