БНСУ-ЫН КЁНГИ АЙМГИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМАНД АЙЛЧИЛЖ БАЙНА.
Дархан-Уул аймгийн ИТХ, Кёнги аймгийн Хурал хооронд найрсаг харилцаа тогтоосны 9 жилийн ойг тохиолдуулан БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын дарга Ём Жонг Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид манай аймагт /2023.07.07-09/ айлчилж байна.
Айлчлалын эхний өдөр зочид төлөөлөгчдөд монгол үндэсний ёс заншлыг сурталчлан таниулах зорилгоор Хонгор сумын наадмыг үзүүлж, баяр наадмын үйл ажиллагаа, бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааг сонирхууллаа.