Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын санаачлагаар "Дархан хотын соёл амралтын хүрээлэн" ОНӨААТҮГ-ын харьяа "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэн буюу Хүүхдийн паркт "Дархан-60" цогцолборыг бүтээн байгуулж байна.
Саяхан 3*3 сагсан бөмбөгийн талбай 3 ширхэг, 5*5 сагсан бөмбөгийн талбай 6 ширхэг байгуулагдаж нээлтээ хийсэн бол одоо ажил ид өрнөж:
-Дугуй зам 98%,
-Явган зам 70%,
-Гэрэлтүүлэг 98%,
-Өнгөт чулуун талбайнууд 70%,
-Усан оргилуур 70%,
-Хашаа, хаалга 60% гэсэн хүүхэд залуус, иргэддээ зориулсан тав тухтай орчинг бүрдүүлэх бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.
Тун удахгүй үе шаттайгаар:
-Гар бөмбөгийн талбай
-Экстрим спортын талбай
-Задгай театр
-Чулуун талбай
-Хүүхдийн тоглоомын талбай
-Өндөр настны талбай
-Чийрэгжүүлэлтийн талбай
-Ногоон байгууламж, ландшафтын ажил хийгдэх болно.
Дархан-60 цогцолбор өдрөөс өдөрт өнгө нэмсээр