21 АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Нийтийн Хөлбөмбөг" төслийн хүрээнд зохион байгуулагдах "21 Аймгийн Аварга Шалгаруулах Тэмцээн-2023" эхлэхэд 1 хоног үлдээд байна.
08-р сарын 10-наас 20-ны өдрүүдэд Дархан хотноо зохион байгуулагдах тус тэмцээнд 21 аймгийн Аварга баг болон Нийслэлийн 9 дүүргийн аварга багууд "Үндэсний Цом"-ын төлөө цор ганц тоглолт хийнэ.
Дээд шатанд:
Дархан-Уул, Увс, Орхон, Дорнод, Говьсүмбэр, Ховд, Баян-Өлгий, Төв аймгууд
Нэгдүгээр шатанд:
Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Говь-Алтай, Хэнтий аймгууд өрсөлдөх юм.
Тэмцээний техникийн зөвлөгөөн болон сугалааны ажиллагаа өнөөдөр /2023.8.9/ амжилттай явагдлаа.
Тэмцээнд оролцох нийт баг тамирчдадаа амжилт хүсье.