АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй ахлах ангийн сурагчдад зориулсан “FLEX-Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны Хөтөлбөр”-т хамрагдсан хүүхдүүдийн туршлагаас болон хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү бичлэгээс авна уу.
FLEX хөтөлбөрийн 2024-2025 оны шалгаруулалтад оролцох хүсэлтэй сурагчдад тавигдах шаардлага:
-2007 оны 1 сараас 1-нээс 2009 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн байх
-Оролцох үедээ 9, 10, 11 дүгээр ангийн сурагч байх
-Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
-Сурлагын үнэлгээний дундаж нь 80% түүнээс дээш байх
-Монгол улсын иргэн, гадаад паспорт авах эрхтэй байх
-Америкт зорчих визний шалгуур хангасан байх
-АНУ-д сүүлийн 5 жилийн туршид 3 сараас дээш хугацаагаар амьдарч байгаагүй
Дээрх шаардлагуудыг хангасан бол дараах линкээр орж бүртгэл үүсгэж, хөтөлбөрийн өргөдлийн маягтыг бөглөнө. https://ais.americancouncils.org/flex
Хөтөлбөрийн 1 шатны өргөдлийг 2023 оны 9 дүгээр сарын 19 хүртэл хүлээн авна.
"2024-2025 оны шалгаруулалт 3 шаттай"
Хөтөлбөрийн шалгалтын үе шатуудын талаарх мэдээлэл:
1-р шат : Сонгон шалгаруулалтын 1-р шат 2023 оны 8 дугаар сараас 9 дүрээр сарын 19 хооронд явагдах бөгөөд энэ шат нь үндсэн шаардлагуудыг хангасан сурагч бүрд нээлттэй. 1-р шатанд сурагчид цахим өргөдлөө бөглөж, эсээ бичиж асуултад хариулах бөгөөд бүртгүүлснээс хойш 10 хоногийн дотор бөглөж явуулах шаардлагатай.
Жишээ нь: 8 сарын 19-нд бүртгэлээ баталгаажуулж өргөдлөө эхлүүлсэн бол өргөдлөө явуулах эцсийн хугацаа 8 сарын 29.
2-р шат: 1-р шатанд өргөдлөө бүрэн гүйцэд бөглөж явуулсан бүх сурагч 2-р шатанд уригдана. 2-р шатанд оролцох урилгыг өргөдлөө явуулсан хугацаанаас хойш 24 цагийн дотор мэйлээр хүлээн авч оролцогч илгээсэн холбоосоор орж богино англи хэлний тестийг бөглөнө.
3-р шат: 3-р шатны шалгаруулалт нь бүрэн өргөдөл, эсээ, ярилцлага, англи хэлний цогц шалгалтаас бүрдэнэ. 3-р шатанд тэнцсэн сурагчид руу Америкийн Зөвлөлийн төв оффисоос мэйлээр холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
ФЛЕКС ХӨТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГТ ЮУ БАГТДАГ ВЭ?
• Хоёр талын орон нутгийн болон олон улсын тийз ( АНУ руу ирж буцах зардал)
• Сар бүр сурагчдын хувийн хэрэгцээ болон үйл ажиллагаанд оролцох зардалд хэрэглэх стипенд
• Нэг жилийн хугацаанд сурагчийн байрлах тусгай, сонгогдсон Америк / Хост айл
• АНУ-ын ерөнхий боловсролын сургуулийн элсэлт
• Явахын өмнөх болон ирсний дараах чиг баримжаа олгох сургалт зэрэг үйл ажиллагаанууд
• АНУ-ын оршин суугаа газар нутагт нь зохиогдож буй хөтөлбөр, үйл ажиллагаанууд
• Эрүүл мэндийн даатгал /Шүдний эмчилгээ болон Архаг өвчний эмчилгээнээс бусад/ зэргийг хөтөлбөрт шалгарсан сурагчдадаа хангадаг
Та бүхэн хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг FLEX Mongolia пэйж хуудсаар болон дараах сувгуудаас аваарай.
Мөн найзуудыгаа mention хийж дуулгаарай!
Холбоо барих:
Утасны дугаар: (976) 93130647
Мэйл хаяг: flex.mn@americancouncils.org
Инстаграм: http://www.instagram.com/flexmongolia
Эх сурвалж: FLEX Mongolia