Жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил 28 дахь удаагаа тэмдэглэнэ.
Улс төрийн хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг залуу хойч үедээ таниулах үүднээс /2023.09.07/-ны өдөр Ерөнхий боловсролын 11, 14 дүгээр сургуулийн ахлах ангийн 60 гаруй сурагчдад сумын иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Төлөөлөгч С.Одонтуяа, Я.Ариунцэцэг нар дээрх сэдвээр мэдээлэл өгч, сургалт хийлээ.