Улсын төсвийн 941 сая төгрөг, аймгийн 130 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан -Уул аймгийн Хонгор сумын Салхит 3-р багт Спортын ордон баригдаж ашиглалтад орж байна.
Нээлтэд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, аймгийн Засаг дарга Б.Азжаргал нарын албаны хүмүүс, дээд лигийн тамирчид хүрэлцэн ирж оролцож байна.
Үндэсний дээд лигийн Гарьд багийн тамирчид өсвөрийн сагсчидтай үзүүлэх тоглолт хийж шинэ заалны салхийг хагаллаа.