Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

🎥 ДАРХАН ХОТ “КИНО ГУДАМЖ”-ТАЙ БОЛНО

2023-09-25

Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж буй "Соёлын сэргэлт-2023" аяны хүрээнд Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд Кино орон зай буюу "Кино гудамж" байгуулах төслийг танилцууллаа.
Дархан хот үүсэн байгуулагдсан үеэсээ монголын кино урлагийн салшгүй нэгэн хэсэг болж бүрэн хэмжээний 20 гаруй кино тус хотноо бүтэн зураг авалтаа гүйцэтгэж, 10 гаруй кино хэсэгчилсэн зураг авалтаа хийсэн түүхтэй.
Эдгээр кино бүтээлүүдэд Дархан-Уул аймгийн уран бүтээлчид оролцон тоглож, нутгийн удирдлага болон ард иргэд дэмжин тусалж кино үйлдвэрлэх таатай орчин байсаар ирсэн билээ.
Энэ онд Японы “TBS” телевизийн “Vivant” олон ангит кино хэсэгчилсэн зураг авалтаа Дархан хотноо хийсэн нь энэхүү бүс нутаг гадаад, дотоодын кино бүтээгчдийн анхаарал татаж буйг илэрхийлж байна.
Тиймээс Дархан-Уул аймагт “Кино гудамж” бий болгох замаар гадаад, дотоодын жуулчдын анхаарал татахуйц соёлын орчин, орон зайг хөгжүүлэхэд анхаарч байна.
“Кино гудамж” төсөлд бүх шатны мэргэжлийн хүмүүсийн санал, санаачилгыг тусгаж илүү бодитой, үр дүнтэй бүтээн байгуулалт бий болгохоор ажиллаж байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%