Хонгор сумандаа ихийг хийж бүтээсэн ахмадууд баярын босгон дээр Ардын хувьсгалын 100 жил, Аймгийн ахмадын хорооны хүндэт тэмдгээр нэр бүхий ахмадууд энгэрээ мялаалаа.
Монгол улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн залуу нас, халуун сэтгэлээ зориулан хийж бүтээсэн үйлс бүхнийхээ гэрч болсон өргөн мэдлэг, арвин туршлага, ур чадвараа үр хүүхэд, ач зээ нартаа өвлүүлэн залуу хойч үеээ үлгэрлэн дагуулж яваа Ахмад настан та бүхэндээ Олон улсын "Ахмадын баяр" болон Монголын ахмадын байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярын өдрийн халуун мэндийг хүргэе.
Энх тунх байж, алтан сургаалиа бидэндээ хайрлаж
Аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Та бүхэн минь хайртай хүмүүстэйгээ сайхан баярлаарай!