Найрамдлаар овоглосон Дархан хотын маань түүхт 62 жилийн ой өнөөдөр /2023.10.17/ тохиож байна. Дарханчуудын хувьд хамгийн бахархалт энэхүү өдөр аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид ерөнхий боловсролын сургуульд Дархан хотын түүхэн хөгжил болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.