Монгол Улс 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хуулиа баталсан түүхэн үйл явдлын 32 дахь жилийн ойг тохиолдуулан сумы ИТХ-ын ажлын алба хамтран өнөөдөр /2024.01.11/ төрийн албан хаагчдын дунд АХА тэмцээнийг зохион явууллаа.
Тэмцээнд 40 гаруй төрийн албан хаагчид оролцож, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ сорьсноос ЗДТГ-ын 2 дугаар багийн нийгмийн ажилтан П.Алтжин нэгдүгээр байр, ЭМТ-ийн ажилтан Д.Ариунаа 2 дугаар байрыг тус тус эзэлсэн ба шагналыг сумын ИТХ-ын ажлын албаны дарга Б.Мөнхбаяр гардуулж, баяр хүргэлээ.