Шарын гол, Хонгор, Орхон сумдын нийт 5 сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын
ЭЕШ-ын бэлтгэл хангахад дэмжлэг үзүүлэх давтлагыг 2024 оны 01 сарын 15-21 -ний хооронд 7 судлагдахуунаар явагдах юм. Энэ өдрүүдэд сурагчид өөрсдийн ЭЕШ өгөхөөр сонгосон хичээлийн давтлагад хуваарийн дагуу хамрагддаг. Эхний өдрийн давтлагын ирц: Математик-56/47, хими-17/17, монгол хэл-51/48, Физик 24/19, биологи-19/16, англи хэл-82/80 , нийгмийн ухаан-60/56, нийт давхардсан тоогоор 309/283 буюу сурагчдын 91,6 хувь хамрагдсан байна.