Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

✅ДАРХАН ХОТЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ШИНЭЧЛЭГДСЭНЭЭР БОХИР УСЫГ 98 ХУВЬ ЦЭВЭРШҮҮЛЖ БАЙНА

2024-01-14

Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 24000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. Хөрөнгө оруулалтыг үр ашигтай ашиглах үүднээс тус цэвэрлэх байгууламжийн хүчин чадал үе шатаар өсөж 2040 онд бүрэн хүчин чадлаар ажиллах юм.
Бохир усны шугам сүлжээ, насос станцыг шинэчлэн сайжруулах чиглэлээр 3 насос станцыг шинэчлэн засварлаж, нийт 9 км орчим шугамын шинэчлэл хийснээр бохир ус хүлээн авах боломжийг 7 дахин нэмэгдүүлж, цэвэрлэх байгууламжийг төвийн дулааны сүлжээнд холбосноор агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж эхлээд байна.
Ингэснээр бохир усны системийн найдвартай ажиллагаа дээшилж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байгаа юм.
Шинээр баригдсэн цэвэрлэх байгууламж нь ОУ-ын стандартын дагуу төлөвлөсөн, техник тоног төхөөрөмжүүд нь Европын томоохон үйлдвэрлэгчдээс хангагдсан, лагийн бүрэн боловсруулалт хийгдэх онцлогтой байгууламж юм. Тус цэвэрлэх байгууламж үе шатаар 8000-24000 м3 усыг хоногт 98 хувь цэвэршүүлэн Хараа голд нийлүүлэх ба ашиглалтын байгууллагын хүсэлтээр гүн цэвэрлэгээний био цөөрөм тусгасан нь усны нөөц болон байгаль орчныг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж эхлээд байна.
Мөн цэвэрлэх байгууламж нь Монголд анх удаа бохир усны лагийн бүрэн боловсруулалт хийх технологийн шийдлийг хэрэгжүүлж хоногт гарах лагийн чийгний агууламжийг 30 хувь бууруулахаар тоноглосон байна. Ингэснээр лагийн талбайн хэмжээ багасаж, түүнээс гарах түүхий лагийн үнэр орчин тархахгүй болсноор хотын агаарын бохирдол багасаж амьдрах таатай орчин бий болоход тодорхой ахиц гарах блоломжтой боллоо.
Цэвэрлэх байгууламжийг төвийн эрчим хүчний сүлжээнд холбосноор түүхий нүүрсний хэрэглээгүй болсноор орон тоо хэмнэх, агаарт нүүрс хүчлийн хийн агууламжийг бууруулахад чухал үр нөлөө үзүүлэх гээд олон эерэг үр нөлөөтэй юм.
Анх 2016 оноос эхэлсэн “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН 3244/3245 төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр санхүүжүүлж, Монгол Улсын Сангийн яам, БХБЯ, хэрэгжүүлж, гүйцэтгэгчээр Байгууламж ХХК, Их дельта ХХК, Пфайфер-Eмит түншлэл Бридж констракшн ХХК, Хүрд ХК-иуд ажилласан юм.
Төслийн хүрээнд зээл хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ болох техникийн шийдлийг гаргаж захиалагчийн шаардлага бэлтгэх, хяналт тавих ажлыг Герман улсын Фихтнер болон Икон консалтинг ХХК үзүүллээ. Цаашид төслийн ашиглалтыг "Дархан ус суваг" хувьцаат компани хариуцан ажиллана. Үр дүнг нь Дархан хотын ард иргэд, үйлдвэр аж ахуйн нэгжүүд хүртэнэ.
Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал нар өнөөдөр /2023.01.15/ танилцлаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%