Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, аймаг, сумдын ИТХ-ын албан хаагчдыг хамруулан “Ёс зүйт манлайллын талаарх үзэл баримтлал, удирдах ажилтны ёс зүйт манлайлал”, “Захиргааны шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гаргах нь” зэрэг хувь хүний хөгжлийн цогц сургалтыг өнөөдөр /2024.05.30/ зохион байгууллаа.
Сургалтыг Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн багш С.Мөнхнаран, Эрх зүйн тэнхимийн ахлах багш С.Ганцэцэг нар удирдан явууллаа.