Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин, МҮОНРТ-ийн "Алтан төлийн эзэн", аймгийн Алдарт уяач, аймгийн Адуучдын холбооны тэргүүн Л.Тамирхүү нь 2018 онд анх "Улсын аварга малчин" цол тэмдгээ гардан авч байсан.
Шагналыг УИХ-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан, Монгол улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Хонгор сумын ИТХ-ын дарга Н.Ганбаатар, Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг нар гардууллаа.
Эрдэнэт мал сүргийнхээ ашиг шимийг өсгөн дээшлүүлж, мал аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын ЗГ-аас Луу жилийн босгон дээр Улсын аваргаар тодруулснаар ийнхүү ХОШОЙ АВАРГА хэмээх нэр хүндтэй шагналын эзэн боллоо. Энэ нь Дархан-Уул аймгаас авч буй анхны УЛСЫН АВАРГА ХОШОЙ АВАРГА МАЛЧИН цол юм.
Л.Тамирхүү нь гэргий Ж.Энхтуяагийнхаа хамтаар 400 тооны адуу, үхэр, 300 гаруй хонь, ямааг эрчимжүүлсэн фермерийн чиглэлээр өсгөн үржүүлж байна.
Улсын Хошой аварга малчин болсонд баяр хүргэн, мал сүрэг нь улам бүр эрчимжин өсөхийн ерөөлийг өргөе!