👏🏻 Малчин Г.Тогтох нь Сэлэнгэ үүлдрийн үхрийн үхэр үржүүлж нэмрийн гунж бойжуулж мал багатай айл өрх, амьжиргааны түвшин доогуур амьдралтай 5 өрхийг малжуулан ажлын байртай болоход нь анхаарч, 1180 гаруй толгой мал өгч малжуулан, хөдөлмөрийн чадвартай 9 хүн, 7 хүүхдийг ажлын байртай болгожээ.
👏🏻 Тэрээр өвлийн бэлтгэлийг сайтар хангаж, малчны нөхөрлөл байгуулан 10 га хадлангийн талбайг хамгаалж цэвэрлэн цас тогтоож, жилдээ байгалийн хадлан өвс 50-60 тонн, эрдэс болон хүчит тэжээл 25-30 тонн, давс хужир 2-5 тонныг нөөцлөн авч, өвлийн бэлчээрийг холоос нь ойртуулж, нарийн хуваарьтай ашиглан ирсэн байна.
👏🏻 2003 оноос хойш өдийг хүртэл Дархан-Уул аймгийн Хонгор суманд 22 жил мал маллан ажиллаж амьдарч сүүлийн 5 жилд малаа нэг ч хорогдолгүй онд оруулсан түүнд "Улсын аварга малчин" шагналыг ийнхүү гардууллаа.
Шагналыг УИХ-ын гишүүн Г.Дамдинням, аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Б.Жавхлан, ХХААГ-ын дарга Т.Ганболд, Сумын ИТХ-ын дарга Н.Ганбаатар, сумын Засаг дарга Т.Атархишиг нар хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.