✅Б.Тунгалаг нь улсад 44 жил ажиллаж үүнээс мал аж ахуйд 21 жил фермерийн үйл ажиллагаа эрхлэж байна.
✅Тэрээр 2004 оноос хойш одоог хүртэл сименталь үүлдрийн үхэр цэврээр нь үржүүлж ,ашиг шимийг нь нэмэгдүүлэн сүүлийн 4 жил үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулж сумынхаа малчин, мал бүхий иргэд болон зэргэлдээ сумын малчдад борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлж байна.
✅Б.Тунгалаг нь сүүлийн 3 жил дараалан 60-86 толгой үхэр тоолуулж үүнээс 30-40 үнээ тугалж саалийн хугацаанд нэг үнээнээс жилд дундажаар 2500-аас дээш литр сүү, өдөрт нэг үнээнээс 5-6 литр сүү сааж хүнсний үйлдвэрт нийлүүлж байна.
✅Түүний эрчимжсэн мал аж ахуйн салбарт өөрийн хүч хөдөлмөрөө дайчлан нийгэмд оруулж байгаа хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж "УЛСЫН АВАРГА ФЕРМЕР"-ээр тодрууллаа.
✅ Шагналыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг нар гардууллаа.