👏🏻Малчин А.Батхуяг нь мал аж ахуйн салбарт 29 жил мал маллаж сүүлийн 5 жилд малаа нэг ч хорогдолгүй онд оруулан 100 эхээс 100-110 төл мал бойжуулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
👏🏻Мөн тэрээр нутгийн малчид, мал бүхий иргэддээ баяд омгийн хурган хуц бойжуулан, мал багатай айл өрх, амьжиргааны түвшин доогуур амьдралтай 2 өрхийг малжуулан ажлын байртай болоход нь анхаарч, 425 гаруй толгой мал өгч малжуулан, хөдөлмөрийн чадвартай 4 хүн, 8 хүүхдийг ажлын байртай болгожээ.
👏🏻Ийнхүү Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн малчин А.Батхуяг нь “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” шагналыг хүртлээ.
Шагналыг УИХ-ын гишүүн Г.Дамдинням, аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Б.Жавхлан, ХХААГ-ын дарга Т.Ганболд, сумын Засаг дарга Т.Атархишиг нар хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.