✔️Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин, Алтан гадас одонт, аймгийн Аварга малчин Зияхумарын Төлек 60 орчим жил эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж байна. Луу жилийн босгон дээр Монгол Улсын ЗГ-ын шийдвэрээр хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" .
✅Шагналыг УИХ-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан, Монгол улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Хонгор сумын ИТХ-ын дарга Н.Ганбаатар, Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг нар гардууллаа.
✅Тэрээр гэргий Д.Затимынхаа хамтаар бог, бод нийлсэн дөрвөн төрлийн мал сүргээ өсгөн үржүүлж байна. Керей үүлдрийн хонь /нарийн нарийвтар ноосны чиглэлийн/, Галшар үүлдрийн адуу, Уулын бор үүлдрийн ямаа, Казакын цагаан толгойт үүлдрийн үхэр нийлсэн 1,500 гаруй толгой малаа эрчимжүүлсэн байдлаар ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм.
Эрдэнэт мал сүргийнх нь ашиг шим улам бүр арвижин нэмэгдэх болтугай!