Сар шинийн баярыг тохиолдуулан Хонгор сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Хонгор сумын ИТХ, ЗДТГ-аас гавьяаныхаа амралтанд суусан 30 ахмад байдаг. Уулзалтын эхэнд Хонгор сумын Засаг дарга П.Баттөр өнгөрсөн онд хийж бүтээсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийж ахмадууддаа эрүүл энх байж урт удаан наслаарай гэж ерөөв. Мөн ахмадууд маань үнэтэй сургаалиа харамгүй хэлж өөр хоорондоо яриа өрнүүлэн сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олонд ажлын өндөр амжилт хүслээ.