Дархан-Уул аймгийн Хонгор сумын Казах ард түмэн маань 2016.03.21-нд Наурыз буюу Нарны баяраа тэмдэглэн өнгөрүүлэв. Наурызын баярт сумын ИТХ-ын дарга Д.Гантулга, Засаг дарга П.Баттөр, Засаг даргын орлогч Ж.Бүрэнбат, ИТХ-ын төлөөлөгч З.Хундазтай, Б.Баярмөнх, аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ нар оролцож хүндэтгэл үзүүллээ. Мөн Наурызын баярыг тохиолдуулан зарим иргэдийг шагнаж урамшуулав.
Бүргэд, домбор, Наурызын баяр бол казах түмний брэнд юм. Наурызын баяраа тэд 3-р сарын 22-нд буюу өдөр шөнө тэнцэх өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Наурызыг хүмүүс шинэ өдөр, хаврын баяр гэж утгачлан ярьдаг. Наурызын баярыг тэмдэглээд мянга гаруй жил болжээ. Онцлог нь мал төллөх болон тариа ногоогоо тарихын өмнөхөн хүмүүс бөөнөөр байх шинэ зүйл эхлэхийн урд, мах идэж байгаад малын гаралтай цагаан идээнд орох үе таардаг байна.