Хараагийн Дарь Эх Ламын IV дүрийн хувилгаан Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багаас тодорчээ. Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам бээр Дархан-Уул аймаг дахь Хараагийн Дархь-Эх ламын Гэцогдаржайлин хийд, нийт сүсэгтэн олны хүсэлт, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэмжлэгээр Хараагийн Дарь-Эх ламын IV дүрийг тодруулан таньжээ. Энэ нь Дархан хот байгуулагдсан цагаас хойш түүхэн үйл явдал болж байна.
2016 оны 08 дугаар сарын 11-нд Хараагийн Дарь-Эх ламын IV дүрийн Хувилгаанаа арслант сэнтийд залах ёслолын арга хэмжээг зохион байгуулна. Ёслолын арга хэмжээ 2016 оны 08 дугаар сарын 11-нд тохиож байгаа бөгөөд Хонгор сумын төвөөр 08.20-09.00 цагийн хооронд явж өнгөрөх тул сүсэгтэн олон та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Уг ажиллагаанд Энэтхэг улсын Түгсрайринбочи ламтан, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам нар морилон ирж оролцоно.