Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 439

Татвар төлөгчдийн өдрүүдийг Гэр бүлийн өдөртэй хамтран зохион байгууллаа.

2024-05-14 160
5-р сарын 09-13-ны хооронд Татвар төлөгчдийн өдрүүдийг Гэр бүлийн өдөртэй хамтран зохион байгууллаа. 9-11-нд татвар төлөгчдөд “Баримтаа аваарай” сургалт, зөвлөгөө 12-нд бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд сургалт Цэцэрлэгийн бэлтгэл ахлах бүлгийнхэнд Татварын тухай ойлголт ( хичээлийг багш нар нь заасан бөгөөд багш Гэрэлмаа , Сүхчимэг нар идэвхи санаачлагатай байсанд талархал илэрхийлье👏🏻) ЕБС-н 1-5 ангийн сурагчдын дунд “Аз жаргалтай гэр бүл” гар зургийн уралдаан 6-9ангийн сурагчдын дунд “Миний гэр бүл-миний аз жаргал” захидлын уралдаан 13-нд Гэр бүлүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Мөн худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт ибаримт хялбар олгох QR код үүсгэн , ибаримтаа олгохыг шаардан ажиллалаа. Сургалтанд нийт 112 иргэн, гар зургийн уралдаанд 52 хүүхэд, захидлын уралдаанд 8 хүүхэд, гарбөмбөгийн тэмцээнд 10 багийн 60 тамирчин оролцож 1-р байрыг Н.Нямсүрэн ахлагчтай баг , 2-р байр В.Солонго ахлагчтай баг, 3-р байр И.Гаадмаа ахлагчтай баг тус тус эзэллээ

багуудын ИНХ хурал болов

2024-05-11 152
4 сарын 30 аас 5 сарын 3 ны өдрүүдэд Тосгуур,Нуур Зөөхий,Хүнгий,Баян-Улаан багуудын Хурал болов. Хурлаар; сумын газар нутгийн ёрөнхий төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлж багийн иргэдийн саналын тусгалаа.багийн Засаг дарга нар тайлангаа тавьж иргэдийн саналыг сонслоо,Сумын ИТХ,ЭМТ,Соёлын төв мэдээлэл хийв. Сум ын Засаг даргын зүгээс түүхт ойгоор зарцуулах санхүүгийн тооцоололыг танилцууллаа Ойтой холбогдуулан УБ хот Дархан,Эрдэнэт,Завхан аймгуудад ажилласан зардлын тайланг тавьж мэдээлэл хийв Мөн Форсголдмайнинг уул уурхайн компаний сүүлийн жилүүдэд Ургамал суманд үйл ажиллагаа явуулсан ажлын мэдээллийг сонслоо.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал 4 сарын 26-ны өдөр хуралдав

2024-05-04 161
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал 4 сарын 26-ны өдөр хуралдав Хурлаар: 1.Сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэж саналыг аймагт уламжлах 2.УИХ-ын сонгуулийн зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тогтоох 3.Аймаг,нийслэл, сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоо,дугаар,нутаг дэвсгэр,төвийг тогтоох 4. Сонгогчдын санал авч тоолох зорилгоор сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хэсгийг байгуулж,нутаг дэвсгэр, төвийг зарлах 5. Сум байгууллагдсаны 100 жилийн ойн бэлтгэл ажлын явц, цаашид анхаарах асуудлаар сумын Засаг даргын мэдээлэл 6. Бусад асуудал хэлэлцэв. Энэ үеэр ёслол хүндэтгэлийн өргөөний шавийг тавьж 5 сая төгрөгөөс дээш хандив өгсөн хүмүүсийг урамшуулах журмыг батлалаа Хуралд УБ хот дахь нутгийн зөвлөлийн дэд тэргүүн Ю.Мөнхбаатар, тэргүүлэгч гишүүдийн хамт оролцов

МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫН ӨДӨРТ зориулан ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан

2024-03-17 156
МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫН ӨДӨРТ зориулан ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан 2024.03.15нд амжилттай зохион байгуулагдлаа.👏👏👏 1-2-р ангийн барилдаан 🥇Тэргүүн байранд: 2а ангийн сурагч Б.Сэргэлэн 🥈Дэд байранд: 2а ангийн сурагч Т. Баярсүх 3-4-р ангийн барилдаан 🥇Тэргүүн байранд: 4а ангийн сурагч Б.Мөнхбаатар 🥈Дэд байранд: 4а ангийн сурагч П.Мягмарнаран 5-6-р ангийн барилдаан 🥇Тэргүүн байранд: 6а ангийн сурагч А.Далайбаатар 🥈Дэд байранд: 6а ангийн сурагч Б.Сүлд 7-9 ангийн барилдаан 🥇Тэргүүн байранд: 8а ангийн сурагч Х.Эрмүүн 🥈Дэд байранд: 9а ангийн сурагч С.Даваадэмбэрэл нар шалгарлаа

МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫН ӨДӨРТ зориулан зохион байгуулсан багийн халз барилдаан

2024-03-16 165
МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫН ӨДӨРТ зориулан зохион байгуулсан багийн халз барилдаан амжилттай болж өндөрлөлөө. 🥇Тэргүүн байр Н.Чойжилсүрэн анхлагчтай баг 🥈Дэд байр Д.Дашмягмар ахлагчтай баг 🥉Гутгаар байр Б.Амартүвшин ахлагчтай баг шалгарлаа

төсөвт байгууллагуудын нярав,нягтан бодогч нарт хуулийн сургалт хийв

2023-12-15 202
төсөвт байгууллагуудын нярав,нягтан бодогч нарт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, .Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд хэрхэн мэдэгдэл тайлбар гаргах талаар, Шилэн дансны хөтлөлтөнд хяналт тавьж ажилласан талаар танилцуулж, цаашид анхаарч ажиллах ажлын талаар чиглэл өгөв

шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2023-11-30 239
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулсан шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 11дүгээр сарын 27-ны өдөр Ургамал сумын ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгууллаа Тэмцээнд 5 эрэгтэй, 6 эмэгтэй шатар сонирхогчид оролцож Эрэгтэй төрөлд М.Бадамдорж Дэд байранд Н.Пүрэвдорж Эмэгтэй төрөлд Г.Бөхбаяр нар түрүүлж аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх, Талархал,мөнгөн шагналын хамт гардан авлаа

зөвлөлийн хурал болж сумын ИТХ-ын 4-р улирлын хуралдааны тов,хэлэлцэх асуудлыг тогтлоо. Энэ үеэр аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Алтансүхтэй цахимаар холбогдож аймгийн ИТХ-д сумаас оруулах ажил асуудлын талаар санал бодлоо солилцлоо

2023-11-30 214
Сумын ИТХ-ын IV дүгээр улирлын Хуралдааныг 2023 оны 12 сарын 20-ны өдрийн өглөө 09 цагт Иргэний танхимд хуралдуулж доорхи асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн болно Үүнд: 2.1.Сумын ИТХ-аас 2023 онд хийсэн ажлын тайлан Илтгэгч нь ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Баярмаа 2.2.Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай Илтгэгч нь: сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од 2.3. Сумын 2023 оны Хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний тухай Илтгэгч нь: сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од 2.4. Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэл,2024 оны төсвийн тухай Илтгэгч нь: Санхүү албаны дарга Б.Нямбаяр 2.5. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт,2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай Илтгэгч нь: сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од 2.6. Сум байгуулагдсаны 100 жилийн ойн бэлтгэл ажлын тухай Илтгэгч нь: сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од 2.7. Ньюмон ривэр ХХК ны нөхөн олговрын асуудал Илтгэгч нь: сумын Хурлын дарга М.Пүрэвхүү 2.8. Бусад асуудал

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 185
МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БАНЗРАГЧИЙН ШАГДАРЖАВ 1971 оны гуравдугаар сарын 10-нд Ургамал сумын Баян-Улаан багийн нутагт адуучин Банзрагч Банзай Баавайгийн гэр бүлд төрсөн. Б.Шагдаржав 1979-1987 онд Ургамал сумын найман жилийн дунд сургууль, 1989-1991 онд Дотоодын цэргийн 089 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан. Б.Шагдаржав 1989 онд Үндэсний бөхийн 17-18 насны Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртэж, “Улсын тулгат” цол, 1989 онд Самбо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, 2014 онд Монголын Үндэсний Олимпын Хорооны алтан медаль хүртсэн, аймгийн начин цолтой. Б.Шагдаржав 1993 онд Лхамсүрэнгийн Бурмаатай гэр бүл болж дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн. 1993 оноос мал маллаж, 2000 онд “Мянгат малчин”, “Сумын сайн малчин”, 2004 онд “Аймгийн сайн малчин”, 2007 онд МУЗНийгэмлэгийн “Нигүүлсэл” мөнгөн медаль, 2011 онд МУЗНийгэмлэгийн “Нигүүлсэнгүй үйлст манлай малчин”, 2012 онд “Аптан хурга”, “Алтан азарга”-ны эзнээр шалгарч, ойн медалиудаар шагнагдсан. Б.Шагдаржав 2013 онд “Монгол Улсын аварга малчин” цол хүртэж, 2000 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй 1000-аас дээш толгой мал хариулж байна.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 272
ТЕХНИКИЙН УХААНЫ ДОКТОР ПРОФЕССОР ВАНГАНЖАЛАМЫН АЛИМАА Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, Ургамал сумын найман жилийн дунд сургууль, Төв аймгийн Алтанбулаг сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж төгсөн ОХУ-ын Эрхүү хотын хэлний бэлтгэл элсэн орж улмаар 1994 онд ОХУ-ын Иваново хотын Хими-технологийн дээд сургуулийг “Өндөр молекулт нэгдлийн инженер-технологич” мэргэжлээр техникийн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. В.Алимаа 1995 оноос ТИС, ШУТИС-ийн Геологи, Газрын тосны сургуульд багшаар тасралтгүй гучаад жил ажиллаж байна. В.Алимаа 2008 онд Монгол Улсын Газрын тосны салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр, 2010 онд БСШУ-ны яамны жуух бичгээр шагнуулсан. В.Алимаа газрын тосны салбарын эрдэмтэн багш нартай хамтран “Нефть, нефтийн бүтээгдэхүүний физик шинж чанар” , “Нефтийн аж үйлдвэрийн үндэс”,“Дадлагын ажил (нефть, нефтийн бүтээгдэхүүн)” , “Газрын тосны бүтээгдэхүүнүүд“ зэрэг олон арван ном, сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлсэн. В.Алимаа 2008 онд доктор, профессор Б.Ширчин, Ж.Цэвээнжав нарын удирдлагаар “Газрын тосны шинж чанарт гүний хүчин зүйлийн нөлөөлөл (Тосон-Уул, Зүүнбаянгийн ордуудын жишээн дээр)” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. В.Алимаа доктор “Газрын тосны нэгдсэн лаборатори байгуулах”, “Шингэрүүлсэн шатдаг хий”, “Монгол орны нөхцөлд бензины ууршилтын алдагдпын нормыг шинэчлэн тогтоох", “Эрдэс баялгийн салбарын усны норм тогтоох", Монгол ба ОХУ-ын РФФИ-ийн “Увелечение нефтеотдачи местрождений вязких парафинистых нефтей композицациями на основе ПАВ” зэрэг үндэсний болон олон улсын судалгааны төслүүдэд оролцож амжилттай хэрэгжүүлсэн. В.Алимаа доктор Монгол Улсын газрын тосны зөвлөх инженер бөгөөд одоо ШУТИС-н Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын профессороор ажиллаж байна

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 329
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ЯАМНЫ 1-Р ОРЛОГЧ САЙД, ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР АЮУШЖАВЫН БААСАНЖАВ 1944 оны бичин жилийн 4-р сарын 14-нд Завхан аймгийн Ургамал суманд төрсөн. Аюушжавын Баасанжав 1952-1956 онд Ургамал сумын бага сургууль, 1956-1959 онд Завханмандал сумын дунд сургууль, 1959-1962 онд Завхан аймгийн төвийн ЭОН нэрэмжит 10 жилийн сургууль, 1962-1967 онд МУИС-ийн байгалийн ухааны факультетын геологийн анги төгсөж ашигт малтмалын эрэл, зураглалын геологч инженер мэргэжил эзэмшсэн. Мөн 1969-1974 онд МУИС-ийн санхүү эдийн засгийн анги төгсөж санхүү эдийн засагч мэргэжил эзэмшсэн. А.Баасанжав нь 1967 оноос Хөвсгөлийн геологийн удирдах газарт барилгын материалын хайгуулын ангид дагалдан инженерээр ажиллаж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар Улаанбаатарын геологийн удирдах газарт Барилгын материалын хайгуулын ангийн дарга бөгөөд ахлах инженер, Баянхонгорын геологийн удирдах газарт Эрдсийн давсны хайгуулын ангийн дарга, ерөнхий инженер, Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны мэргэжилтэн, Геологи, уул уурхайн үйлдвэрлэл, шинжилгээний институтийн орлогч захирал, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Монгол Улсын засгийн газрын референт, “Талст” компанийн захирал, Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны ерөнхий мэргэжилтэн, Үйлдвэр, худалдааны яамны ахлах мэргэжилтэн, мөн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн дэд захирал зэрэг албыг хашсан. Мөн Төрийн өмчийн хорооны гишүүн, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголсовцветмет” нэгдлийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Зоос гоёл”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Хайлааст, Багануур, Алтай-Улиастай эрчим хүчний систем хувьцаат компани болон Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний хариуцлагатай ажлыг хашиж байв. А.Баасанжав Хөвсгөл аймгийн Хатгалын элс, хайрганы ордын хайгуул, Дундговь аймгийн Мандалговийн элс, хайрга, барилгын чулууны орд, Чойбалсангийн элсний, Аралтын худгийн шохойн чулууны, Улаанбаатарын элс, хайрганы зэрэг барилгын материалын таван орд, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн Бүрдийн давст, Цөнгөрөг, Шүүт, Холбоолж, Байнцагаан, Бэгэр, Буур, Цэцэг, Цоохор нуурын давсны 10 гаруй ордын эрэл, хайгуулын ажлыг удирдан хийж, эрдэс түүхий эдийн найрлагыг судалж, нөөцийн тооцоог хийж Монгол Улсын эрдэс түүхий эдийн нөөцийг арвижуулан нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын шилдэг геологичдын нэг юм. А.Баасанжав 1975-1978 онд Москвагийн геологи хайгуулын дээд сургуулийн аспирантурт суралцаж “Монгол орны хайлуур жоншны ордуудын геологи-эдийн засгийн үнэлгээ” сэдвээр эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж Монгол Улсын геологийн салбарын 22 дахь, геологийн эдийн засгийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан 2 дахь эрдэмтэн, Ургамал сумаас төрсөн анхны 2 эрдэмтний нэг юм/1978 онд Ургамал сумын уугуул Хассүрэнгийн Лхамдорж түүхийн ухаанаар доктор хамгаалсан/. А.Баасанжав мэргэжлийн дагуу судалгаа шинжилгээний олон ажил туурвиж, 50 шахам бүтээл хэвлэлд нийтлүүлэн, 10 хүний эрдэм шинжилгээний диссертацийг удирджээ. А.Баасанжавыг Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байх хугацаанд Монголын Заамар, Бороо, Жанчивлан, Баянхонгор, Шарын голын алт, Эрдэнэ, Цагаансуваргын зэс-молибденийн ордын зарим хэсэг, Тавантолгой, Тэвшийн говийн нүүрс, Дорноговийн Өргөний хайлуур жонш, Төмөртийн овооны Төмөр, Бүрэнхааны фосфорит, Цагаанчулуутын гантиг, Асгатын мөнгө, Улаан уулын гянт болд, Баян-Эрхэтийн битум, цеологит, Улаан, Цавын хартугалга, цайр, Мардайн ураны зэрэг Монгол Улсын хөгжлийг тодорхойлогч олон төрлийн ашигт малтмалын ордууд нээгдэж Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Модотын цагаан тугалга, Мухар эрэг, Өвөрчулуутын алтны орд, Цагаандаваа, Улаан уулын гянт болдын зэрэг ордуудын ашиглалтын үйлдвэр байгуулагджээ. А.Баасанжав 1988 онд батлагдсан “Улсын үйлдвэрийн газрын тухай”, 1991 онд батлагдсан “Татварын тухай”, 1997 онд батлагдсан “Ашигт малтмалын тухай” хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж дээрх хуулиудыг батлуулахад оролцсон гавьяатан юм. А.Баасанжавын хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, Монгол улсын тэргүүний геологич цол тэмдгээр шагнасан.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 227
ТҮҮХИЙН УХААНЫ ДОКТОР ХАССҮРЭНГИЙН ЛХАМДОРЖ 1928 оны шарагчин могой жил Завхан аймгийн Ургамал сумын Баян-Улааны тавдугаар багийн нутаг Хүнгүйн голын хөвөө Бор хошуун дээр Лувсан овогт Хассүрэнгийн анхдугаар хүү болон төрсөн. Х.Лхамсүрэн 1940 онд байгуулагдсан Ургамал сумын бага сургуулийн анхны сурагч, 1978 онд докторын зэрэг хамгаалсан Ургамал сумын анхны доктор. Х.Лхамдорж 1940-1944 онд Ургамал сумын бага сургууль, 1951 онд Намын шинэ хүчний дээд сургууль, 1968 онд Москвагийн улсын их сургуулийг төгссөн. Сэтгүүлч, орчуулагч, түүхч мэргэжилтэй. Х.Лхамдорж 1978 онд Москвагийн улсын их сургуульд “Феодализм ба империализмыг эсэргүүцсэн хувьсгалын үеийн Үнэн сонин” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Х.Лхамдорж 1945-1948 онд Ургамал сумын бага сургуульд багш, Завхан аймгийн Эвлэлийн ийн хороонд лектор, 1951-1956 онд МАХН-ын Төв хорооны үзэл суртлын хэлтсийн лектор, Хэвлэлийн тасгийн эрхлэгч, 1956-1963 онд Намын түүхийн институтын орчуулагчийн тасагт орчуулагч, 1968-1970 онд"Үнэн" сонины утга зохиолын ажилтан, 1971-1981 онд“Энх тайван социализмын асуудал" сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1981-1990 онд Нийгмийн ухааны институтын орчуулгын тасгийн эрхлэгчээр ажилласан. Х.Лхамдорж 1956-1963 онд В.И.Лениний бүрэн зохиолын эмхэтгэлийн 30 гаруй ботийн орчуулганд оролцсон бөгөөд 1984-1987 онд Москвад "Прогресс" хэвлэлийн газарт Лениний 12 боть түүвэр зохиолын орчуулгыг засаж, шинээр хэвлүүлсэн группын ахлагчаар ажилласан. Х.Лхамдорж К.Маркс, Ф.Энгельсийн түүвэр зохиолын 2 ботийг орчуулж, “Капитал” зохиолын 1- ботийн орчуулгыг хянан тохиолдуулсан. Х.Лхамдорж 1999-2001 онд А.Радугины "Соёл судлал", Струан Рейд, Патриция Фара нарын "Нээлтийн товчоон” номуудыг орчуулсан. Х.Лхамдорж 2002 онд А.Н.Маркова нарын “Дэлхийн соёлын түүх" номын орчуулгыг редакторласан. Х.Лхамдорж уран зохиолын олон ном орос хэлнээс хөрвүүлсэний дотор Т.Драйзерын "Женни Герхардт”, Вера Пановагийн “Цагааннөмрөгт баатрууд", Г.Березкагийн “Багшийн ордон", "Хожа Насредины хошин шог яриа" гэдэг номнууд болон А.И.Буниний “Сан-Францискийн эрхэм”, "Иерихоны сарнай", "Эмгэн", "Хүйтэн намар", “Хайрлах ёсон”, И.С.Тургеневийн "Богширго", "Маша", “Намайг талийгч болсон цагт” зэрэг өгүүллэгүүдийг орчуулсан. Х.Лхамдорж 1950-иад оноос эхлэн жар гаран жил төвийн сонин сэтгүүлд янз бүрийн сэдвээр 200 орчим өгүүлэл, тэмдэглэл, эргэцүүлэл, шүүмж, судалгааны материал, ном нийтлүүлсний дотор, "Нэр томъёоны сахилга”, “Хэл минь хөөрхий боллоо", “Хайран хэл минь яйран болох нь”, "Хэл соёлоо хэлмэгдүүлсээр байх уу" нийтлэлүүд багтаж байна. Х.Лхамдорж мөн сэтгүүл зүйн асуудлаар "1930-аад оны Монголын нийтлэл зүйн хөгжил", “Сэтгүүл зүйн зарим асуудал", "Сонины хэл найруулгын талаар хийсэн зарим ажиглалт" гэсэн өгүүллүүд, "Хүнгий голын чимээ" хэмээх ном бичиж, гадаад, дотоодод болсон эрдэм шинжилгээний бага хурлуудад оролцож олон арван илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Х.Лхамдоржийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн Алтан гадас одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, МАХН-ын Ахмад зүтгэлтэн тэмдгээр шагнасан. Х.Лхамдорж 1966 онд Монголын орчуулагчдын эвлэлийн шагнал хүртсэн.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 240
АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТ ГАЛИНГИЙН ГОМБОЖАВ 1924 онд Ургамал сумын Тосгуур багийн нутаг Сайхан гэдэг газар төрсөн. Г.Гомбажав дарга Аймгийн Намын Хорооны шийдвэрээр 1952 оноос Ургамал сумын дарга, Эрдэнэхайрхан сум-нэгдлийн дарга, Завхан аймгийн намын хороонд зохион байгуулагч, Дөрвөлжин сумын Намын хорооны даргаар үр бүтээлтэй ажиллаж, далаад онд нутгаасаа Ардын их хурлын депутат буюу одоогийнхоор УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Галингийн Гомбожав дарга 1952 онд нутгийн бүсгүй Дорлигжавын Цэрэндаштай /зураг дээр/ гэр бүл болж 11 хүүхэд төрүүлж өсгөсний дотор үр хүүхдүүдээс нь Эрүүл мэндийн тэргүүний ажилтан - 2, Боловсролын тэргүүний ажилтан - 4, Улсын тэргүүний нягтлан бодогч -1, Эдийн засгийн ухааны доктор - 1, СУИС-ийн профессор -1 төрөн гарсан. Г.Гомбажав даргын гэргий Д.Цэрэндаш нь 1929 онд төрж, 11 нас хүртлээ эцэг эхийн гар дээр өсөж улмаар 1941 онд Ургамал сумын Хутаг уулын бага сургуульд орж суралцсан. Д.Цэрэндаш 1940-1948 онд сумын бага, аймгийн дунд сургууль төгсөж, багш мэргэжил эзэмшсэн, Ургамал сумын анхны сурагч төдийгүй анхны багш нарын нэг байсан. Д.Цэрэндаш 1948 онд Аймгийн Гэгээрлийн хэлтсийн даргын тушаалаар Ургамал суманд багшаар томилогдон, 1948-1957 онуудад тус суманд ажиллаж байхдаа 1952 онд Галингийн Гомбажавтай гэр бүл болж, 11 хүүхэд төрүүлж өсгөсөн "Алдарт эх”-ийн 1,2-р одонт ээж юм. Д.Цэрэндаш улсад нийт 32 жил ажилласнаас 12 жилд нь боловсролын байгууллагад багш мэргэжлээр ажилласан. Хань Г.Гомбожав нь нам засгийн томилолтоор энд тэнд ажиллах хугацаанд Д.Цэрэндаш нь 1957-1959 онд Эрдэнэхайрхан сумын Худалдаа бэлтгэл ангийн тоо бүртгэгч, 1959 -1966 онд Аймгийн Харилцаа холбоонд шуудан ялгагч, тасгийн эрхпэгч. 1967-1981 онд Дөрвөлжин сумын Худалдаа бэлтгэлийн ангийн эдийн засагч, Банкны салбарын касс, эрхлэгч зэрэг ажил эрхэлж байсан. Д.Цэрэндашийн хөдөлмөр зүтгэлийг Төр засаг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 50, 60, 80 жилийн ойн медаль, Багшийн алдар медаль, Монголын Ахмадын холбооны хүндэт тэмдэг, Завхан аймгийн 90 жилийн ойн медалиар шагнасан.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 313
УИХ-ИЙН ГИШҮҮН ЖҮГДЭРИЙН ДЭЛГЭРЦЭЦЭГ 1946 онд Завхан аймгийн Ургамал сумын Нуур Зөөхий багийн нутагт төрсөн. Киев хотын Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг инженер механик мэргэжлээр төгссөн. Улаанбаатар хотын Хивсний үйлдвэрээс гараагаа эхэлж 1978 онд Нэхмэлийн үйлдвэрийн дарга, 1980-1992 онд Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрийн дарга, 1996-1999 онд Улаанбаатар хивс, Эрдэнэт хивс ХХК-уудын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилласан. 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан Ургамал сумаас төрөн гарсан шилдэг мэргэжилтэн, сайн менежер удирдагч Монгол төрийн түшээ, улс төрийн зүтгэлтэн билээ

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 181
МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ДАГВАДОРЖИЙН НАРАН 1964 онд Завхан аймгийн Ургамал сумын Баян-Улаан багийн уугуул Дагвадорж Дайдаагийн дөрөвдүгээр хүү болон мэндэлсэн. Д.Наран 1980 онд Ургамал сумын найман жилийн сургууль, 1982 онд Завхан аймгийн Барилгын техник мэргэжпийн сургуулийг цахилгаан ба хийн гагнуурчин мэргэжлээр төгссөн. 1985 онд Барилгын цэргийн 022 дугаар ангид жагсаалын дарга, ахлагч цолтой цэргийн алба хааж нутагтаа ирээд 1985-1987 онд Ургамал сумын хүн эмнэлэгт нярав, 1987 оноос Баян-Улаан багт малын эмч, 1991 оноос тус багт малчин болсон. 1988 онд Баян-Улаан бригадын малын эмч Чулуунхүү ахын охин Гандолгортой гэр бүл болж, дөрвөн хүү, нэг охин төрүүлж өсгөсөн. Д.Нарангийнх малчин болоод дөрвөн жилийн дараа “Мянгат малчин” болсноос хойш өнөөг хүртэл 30 жил дараалан 1000-аас дээш толгой мал тоолуулж байгаа бөгөөд түүний дотор тэмээн сүргийн тоог 100 хол давуулжээ. Д.Нарангийн малжуулсан өрхүүдээс Л.Түмэн-Өлзий, С.Баатар нарын айлууд мөн мянгат малчин болсон. Д.Наран 2000 онд аймгийн аварга малчин, 2003 онд “Оны шилдэг залуу” цом, Хөдөлмөрийн хүндэт медаль, 2005 онд Монгол Улсын аварга малчин, 2006 онд МУЗН-ийн “Нигүүлсэнгүй үйлст манлай малчин” цол хэргэм хүртэж, 2013 онд Завхан аймгийн 90 жилийн ойн медалиар тус тус шагнагдсан

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%