2022-03-05
252
Мэндчилгээ
Хотол түмнээрэй энх сууж ажил үйлсээрэй манлайлж яваа Ургамал нутгийн нийт зон олон та бүхэндээ билгийн тооллын 17-р жарны "Сайжруулагч" хэмээх "Усан Бар" жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг өргөн дэвшүүлье. Үдэж буй цагаагчин Үхэр жил хишиг буянтай жил байж сумын мал сүрэг таван төрөл дээр өсөн нэмэгдэж 127.0 мянга тоологдохын зэрэгцээ бүтээн байгуулалт өрнөж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нутгийн захиргааны ордон сүндэрлэж амжлаа. Хичээл зүтгэл ололт амжилтаа бататгасан олон сайхан нутгийн хүмүүс ч гавьяатын цол тэмдэг, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж нутгийн зон олон ахан дүүсээ баярлууллаа. Ивээл буянтай Үхэр жилдээ төр засгийн бодлого шийдвэртэй хамт байж тэдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө хамтран зүтгэсэн нийт төрийн албан хаагчид болон ажил амжилтаараа манлайлж өрх гэр, сум орон нутгийнхаа төлөө хамтран зүтгэж салбар бүртэй манлайлж ажилласан нутгийн түмэндээ талархал илэрхийлье. Хүн малын зоо тэнийсэн өнтэй, зунтай жилүүд ээлжлэн байгаа хамгийн таатай үеүүд тохиож байгаа нь мал ахуйгаа өсгөх, эдийн засгаа нэмэгдүүлэх хөгжил дэвшил бүтээн байгуулалтыг бий болгоход байгалийн өнгө аяс нутаг орон ивээж байгааг дурьдах нь зүйтэй. Золгон ирж буй Бар жилдээ айл бүхэн инээд баясал идээ ундаагаар бялхаж, иргэн бүр өвдөх өвчингүй айх айлгүй амар амгалан байж , ажил хөдөлмөр ашиг орлого арвин хөгжил дэвшлийн жил байхын ерөөл өргөж
Өглөө болгон нарны сайхныг үзэн
Өдөр бүхэн хүний сайнтай учирч байхын ерөөл дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
ИТХ-н дарга М.Пүрэвхүү Засаг дарга Г.Гэрэлт-Од 🇲🇳🇲🇳