2022-05-03
286
2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, засаг даргын зөвлөх Ш.Хабыл, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Хуаныш, аймгийн ХХҮ-ний хэлтсийн дарга А.Галия, соёл урлагийн газрын дарга К.Бегжан тэргүүтэй ажлын хэсэг Толбо сумд ажиллаж 6 багийн 250 гаруй ард иргэдтэй уулзаж, төр засгийн сүүлийн үеийн бодлого шийдвэр, аймгийн хэмжээний тулгамдсан асуудал болох боловсролын чанарыг яаж дээшлүүлэх талаар мэдээлэл өгч, иргэдийн санал, асуултанд хариулав.Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, шинээр гарсан хууль тогтоомжийн танилцуулга, гэрээс гар урлал, оёдол, дархан мужаан, цагаан тоосгоны цехүүдээс хийсэн бүтээгдэхүүний танилцуулга үзэсгэлэнг нээлттэй хаалганы өдөрлөгөөр зохион байгуулав. Мөн сумд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар сургалт зохион байгуулж, үзэсгэлэнг шалгаруулан жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж төсөл хөтөлбөрт хамруулан, урамшуулав.
Мөн уулзалтын төгсгөлд 2021 оны малаа өсгөж, төрөл тус бүрээр нь ажлаараа аймагт тэргүүлсэн 6 багийн 11 малчин өрх, 1 саальчин өрхөд шагналыг нь гардуулав.